Бодлын завсар

Түүнд хүрэхгүй үгс

07:50 , 2015-12-24 .. Холбоос
Өглөө би чиний тухай бодож сэрлээ. Огт хоосноос ургасан юм шиг чиний тухай бодол бүтэн өдрийг барлаа. Хожим энэ өдөр чамайг ингэж дурсах юм гэж санаагүйгээ ухаарлаа .....  Тэглээ гээд миний бодол чамд хүрэх ч биш дээ.

Чамаас унасан дэлбээ
Ээлэнд минь цэцэглэсэн болохоор
Чи миний мөнхийн дурсамж юм даа. 


Хөөрхий

01:17 , 2014-7-21 .. Холбоос
Байх байхгүйн орон зайд
Хэлэх хэлэхгүйн заагт
Харах хүртэхүйн сэрэлд
Будилж төөрсөн 
Сэтгэл болоод оюун ...


Чимээн үгүй

03:11 , 2014-3-28 .. Холбоос
Толины өмнө зогссоор атал
Олж харсангүй өөрийгөө
Тусгал хааччихав
............
Чив чимээгүй урсах намайг
Тэндээс
Ажин шагширч сууна уу
...........
Хармаар байна би
Харцныхаа гал дөлийг
Үзмээр байна би 
Эелдэг гэгэлхэн охин
Инээмсэглэн байхыг
Тольдмоор байна би
Тоомсоргүй сэхүүн дүрээ
............






Би даарахгүй байна

09:52 , 2013-12-25 .. Холбоос
 
Бичсэн: Zurai, 2013-10-22, 10:36
Шөнийн тэнгэрт гялтганах
Цас
Энүүгээр нэг дэгдэнэ
Тэрүүгээр нэг хуймран дэггүйтэнэ
Намирана
Бас бүжинэ
Жаварт салхи харин
Энгэрээр минь наадаж
Дун өвөл ирж айсуйг
Бодолд минь шивнэнэ
Хахир өвөл зэврүүн шүү гэх шиг
Хацар жиндээж
Уруулыг минь хайрна
Гэсэн ч
Би даарахгүй байна. 


Амьдрал бол аялгуу

09:51 , 2013-12-25 .. Холбоос
 
Бичсэн: Zurai, 2013-10-10, 08:15
Хуучин бичлэгүүдээ харж байгаад нэг ийм мөртүүд сэтгэгдэл дунд минь байхыг оллоо. 

Амьдрал бол аялгуу 
Алдрай жаахан нас 
Баясан жингэнэх хонх мэт 
Арван жилийн дуу 
Анхны хайрын хөгтэй 
Идэр насандаа бид 
Бөмбөрийн хэмнэлд бүжиглэх шиг 
Ирмүүн тэр аялгуу 
Тэгээд төгөлдөр хуурын 
Даралтаар солигдоно 
Эцэст нь уртын дууны 
Шуранхайд уясч 
Харин тэр мөчид 
Хүний өөрийн жинхэнэ хөг эгшиглэдэг юм

Бичсэн: LetMaidar
...


Цаг хугацаа

09:49 , 2013-12-25 .. Холбоос
 Бичсэн: Zurai, 2013-10-10, 07:53

Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэх 
Цаг хугацаа

Эргээд харахад харин 
Эрчлээд тавьсан сум шиг

Сүүдрээ гээн харван одно
Энэ бүх тэнэглэлийг
Эмх замбараагүй бодлыг
Юуг ч юм хүлээсэн итгэлийг
Юунд ч хүлэгдээгүй сэтгэлийг
Хэнэггүй занг
Бодлогогүй үгийг
Увайгүй хүслийг 
Омголон 
Залуу насыг минь 
Туун одох 
Цаг хугацаа
Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэнэ
Эргээд харахад 
Эрчлээд тавьсан сум шиг 
Сүүдрээ гээн одно

...


Түүнд л ...

09:48 , 2013-12-25 .. Холбоос
 
Бичсэн: Zurai, 2013-10-7, 06:51
Анх хараад дурлаагүй ч 
Нүдэнд дулаахан нэгэн
Анх уулзаад ч дурлаагүй
Харин дотно санагдсан
Утга төгөлдөр яриа өрнүүлээгүй байсан ч 
Сонсоод л суумаар
Эрийн энэ бие минь гэж 
Ханхайгаад байхгүй 
Энгийн л нэгэн
Энгийн тэр л төрхөд
Уужуу сэтгэлд
Хүнлэг занд 
Би итгэсэн
Буруудлаа гээд 
Гэнэн итгэлээ зүхэхгүй 
Болохгүй гээд
Зорьсон учралаас зугтахгүй
...


Тэнгэр

09:46 , 2013-12-25 .. Холбоос

Хэвтүүл саран жингүйдэн хөөрнө
Одод түүнтэй наадах орчил
Огторгуй гүнд чуулах эрхэс
Юутай сайхан 
Гүн цэнхэр тэнгэр 
Зулай дээрээс нөмрөх эгшинд
Сэвэлзэх салхи ч намдах шиг
Сэвсгэр манан ч замхрах шиг
Нүдээ анин гүнээ нэгэнтээ санаашрахуйд 
Нүгэлгүй сэтгэлийн сэв арилах шиг
Мичид зургаа Гурван марал Атаа тав Долоон бурхан
Миний мэдэх энүүхэнд гэж үү .......
...


Богинохон

09:42 , 2013-12-25 .. Холбоос
Бүсгүй хүний гоо үзэсгэлэн
Идэр залуугийн уярал
Хамаг л сайн сайхан 
Хорын муу бүхий л
Харцанд оршдогийг
Авах гээх хосоороо 
Харцанд л оршдогийг
Хэзээ мэдэх 

*******

Бүүдгэр тэнгэрт талархана
Бүгдээс намайг харамлана гэж
Хуучны дуунд уярна
Тэнүүлч бодлыг үргээнэ
Хүйтэн бороонд норно
Хөөрүү сэтгэлийг номхоруулна

*******

Уртын дууны шуранхай
Алс тэртээд цуурайтах шиг
Уулс болоод өвгөдийн минь
Үсгийг надад шивнэх шиг

*******

Тэнгэрийн гүнээ шунахуйд
Хар цагааныг дэнсэлнэ 
Миний тэнгэр 
Чинадын оюун ч юм уу

******

Дөлгөөн мандал мяралзан
Аниргүйн чимээн автахад
Нуурын эзэнтэй хөөрөлдөнө

******

Шинэхэн нарны туяанд үнсүүлж сэрэ...


Хэмнэл

09:40 , 2013-12-25 .. Холбоос
 Амьдрал гэж ердөө л  хэмнэл юм байна. 

Ерөөсөө л уянгын, рокын, уртын дууны хэмнэлд оршдог юм байна. Тэгээд бид тэр хэмнэлд тааруулж бүжих ёстой юм байна. Цоглог аянд ч бүжинэ, намуухан аялгуунд ч найгана. Ямар ч байсан тэр хэмнэлийг алдалгүй бүжих хэрэгтэй. Хэмнэл алдаад эв хавгүй болох тэр цагт ахиад сайн сонс тэр Аялгууг, ахиад мэдэр тэр Хэмнэлийг. Хэмнэлээ алдвал Амьдралын утга учир гэж үгүй болно. 

Тэгээд бүүр сэтгэл чинь хөдлөөд ирэхэд дуул. Зөвхөн чи л энэ Амьдралын соло дуучин.  Хэнээс ч эмээхгүйгээр дуул аял. Бусдад эсвэл түүндээ л өөрийн дууны хэмнэлийг сонсого. Бүгдэд биш ч хүрэх ёст...



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Түүнд хүрэхгүй үгс
Хөөрхий
Чимээн үгүй
Би даарахгүй байна
Амьдрал бол аялгуу
Цаг хугацаа
Түүнд л ...
Тэнгэр
Богинохон
Хэмнэл
Дутуу Зүрхтэй Эр
Баастай Бурхан
Байгалийн Хөгжим
Өөрийгөө Л Нэг Чагначих

Найзууд

AmonRa Зоригт ван arius Хүслийнжигүүр xvv arch_tseegii director dadido Энхмандах Обдоо DESI tamerlan13 dao legion StarLight Бахархал My All Чойрын Хүү zaluu Сүхбаатар ШУТИС Nasaa Аюурзана ^^гэмгүй Бижкхэн жөТгөр^^ Turbold Боролзой hornybubblegum boldbaatar D.Jagaa Garin guumii4u Jagii kosun moonlight saka Янагхан сарнай Shuvuukhai tegshee нооноо Sky Walker
idiomatic-dormant